Loading Events

« All Events

  • This event has passed.

PRESIDENTS CUP – 2022

July 23, 2022 @ 9:00 am - August 29, 2022 @ 5:00 pm

Зорилго, хамрах хүрээ

  • Монголын Гольфийн Холбооны уламжлалт “Presidents Cup” тэмцээнийг “match play” форматаар 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 6 даваатайгаар зохион байгуулна.
  • “Presidents Cup” тэмцээнд зөвхөн Монголын Гольфийн Холбооны гишүүд оролцох эрхтэй.

Хоёр. Тэмцээний зохион байгуулалт

  • “Presidents Cup” тэмцээнд “R&A Matchplay” дүрмийг баримтална. Эрэгтэй тоглогчийн хандикап тооцох дээд хязгаар 24, эмэгтэй тоглогчийнх 28 байна.
  • Тэмцээнд хамгийн эхэнд бүртгүүлсэн 64 гишүүнийг хандикапын жагсаалтаар 4 зонд хуваарилж, нугалах журмаар оноолтыг гаргана. 7 хоног бүр нэг давааний тоглолтуудыг зарлана.
  • Оноолт таарсан 2 тоглогч mga.mn дээрх тухайн тоглолт хийх өдрийн албан ёсны “playing handicap”-аар тооцож, талбайн хүндрэлийн зэрэг хамгийн хэцүүгээс эрэмбэлсэн индексийн дагуу) нүх тус бүрээс оноо авна. Жишээ: А тоглогчийн тоглолтын хандикап 5 байсан бол 1-5 индекс бүхий нүхнүүд дээр 1 оноо, Б тамирчны тоглолтын хандикап 24 бол 1-6 индекстэй нүх тус бүр дээр 2 оноо, 7-18 индекстэй нүх тус бүр дээр 1 оноо авах байдлаар тооцно.
  • Оноо тэнцсэн тохиолдолд Плэй-Оффийг тухайн тоглолт эхлүүлсэн нүхнээс дараалан хийх ба аль нэг тоглогч хожих хүртэл нүхний дарааллын дагуу тоглолтыг үргэлжүүлнэ. Хэрэв аль нэг тоглогч нөгөө тоглогчдоо Плэй-Офф хийж буй нүхэнд оноо өгсөн бол Плэй-Офф тоглолт дээр мөн тухайн нүхэнд оноо өгнө.
  • Оноолт таарсан тоглогчид тухайн давааны зарласан долоо хоногт багтаан аль нэг талбайд тоглолтоо хийх ба тухайн тоглолтын мэдээллээ тоглолт хийсэн өдөртөө багтаан Тэмцээний комисст өгнө. Хэрэв оноолт таарсан тоглогчид тухайн шатны тоглолтыг мэдээг тэрхүү 7 хоногийн ням гарагт багтаан өгөөгүй тохиолдолд хоёр тоглогчийг тэмцээнээс хасна. Хасагдсан тоглогчтой дараагийн даваанд таарсан тоглогч гоц мөргөнө.
  • Бүртгэлийн линк 07.21-ны 15 цагт https://mga.mn/events/ холбоос дээр идэвхижнэ.

 Гурав. Шагнал, урамшуулал

  • “Presidents Cup” тэмцээнд үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлж дараах байр эзэлсэн оролцогч нарыг мөнгөн шагналаар урамшуулна. Үүнд:
  • 1-р байр Шилжин явах Цом     Мөнгөн шагнал /Медаль/
  • 2-р байр                                     Мөнгөн шагнал /Медаль/
  • 3/4-р байр                                  Мөнгөн шагнал /Медаль/

3.2 Тоглогч ялалт бүрээс 50,000 төгрөгийн шагнал хүртэнэ. Бүх шагналыг ялагч тодрох үеээр гардуулна.

Details

Start:
July 23, 2022 @ 9:00 am
End:
August 29, 2022 @ 5:00 pm

Organizer

MGA
Phone:
91903190
View Organizer Website

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.