МэдээТэмцээнKhubilai cup 2016

2016-11-170

“ Хувилай хаан  “-ы нэрэмжит 4 дэхь удаагийн гольфын

 тэмцээнд амжилттай оролцов.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Тян-Жин хотын гольфын холбоо болон Варнер гольфын клуб хамтран энэ 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр “ Хувилай хаан”-ы нэрэмжит  4  дэхь удаагийн тэмцээнийг  амжилттай зохион байгуулав. Тэмцээнд Монголын гольфын Холбооны 10 тамирчин урилгаар оролцов. Тэмцээнд  БНХАУ-д   суугаа гадаад  орнуудын элчин сайд нар тэдгээрийн дипломат ажилтнууд болон Тян-Жины гольфын Холбооны гишүүд,  нийт 80 гаруй тамирчид оролцов. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Ганхуяг оролцож,  тэмцээнийг албан ёсоор нээж, тамирчдад баяр хүргэв. Тэмцээн ‘ best ball ‘ буюу  багийн 4 тамирчдын хамгийн сайн цохисон бөмбөгийг цаашид үргэлжлүүлэн цохих журмаар явагдсан ба Тян-Жин хотын гольфын холбооны тамирчид -16 буюу нийт 56 цохиж түрүүлэв. Манай тамирчдын хувьд -4 буюу 68 цохисон амжилт үзүүлэв.

Монголын гольфын Холбооны гишүүн Т. Бат-Эрдэнэ  нүхэнд  бөмбөгийг хамгийн ойр цохих төрөлд түрүүлж, цомоор шагнагдав.

Монголын гольфын Холбоо нь БНХАУ-ын Тян-Жин хотын гольфын холбоо болон Варнер гольфын клубтай  хамтран  2017 оны 8 дугаар сард  “ Хувилай хаан”-ы нэрэмжит  5  дахь удаагийн тэмцээнийг  Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон болно.

Leave a Reply

Your email address will not be published.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

https://mga.mn/wp-content/uploads/2025/09/randaLogoDark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/WAGR-dark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/IGF_official_logo.svg-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/logo.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/lexus-logo-png_seeklogo-83673.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/327043706_5878420618871202_9046690168835276921_n-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/e270acf3-e59e-40c4-abce-a8c384c9303c_AeroMongoliaLogo-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.