UncategorizedMNAOC – 2022 DAY 2

July 4, 20226
Монгол улсын сонирхогчийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2 дох өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 07 сарын 2-с 4-нийг хүртэл 4 өдөр 72 нүхээр явагдаж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн ангилал 7 сарын 5-с 9-ны хооронд үргэлжилнэ.
Энэ жилийн тэмцээнд эмэгтэй 40 тоглогч оролцож байгаа бөгөөд 100 гаруй эрэгтэй тоглогч бүртгүүлсэн байна. Америкийн нэгдсэн улс болон бусад улсаас гольф тоглогч Монголчууд маань хүрэлцэн ирж тэмцээндээ оролцож байна. Мөн нээлттэй тэмцээний зарчмаар Монгол улсад ажиллаж амьдардаг гадаадын иргэд өргөн хүрээтэй оролцдог гольфийн хамгийн том тэмцээн билээ.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ай Ти Зон ХХК / ITZone LLC болон Dell technologies ажиллаж байгаа бөгөөд гольфийн спортын олон тэмцээн, эвентийг дэмжин ажиллаж ирсэн 👏.
Мөн Under Armour in Mongolia гольфийн хувцас, хэрэгслийг Монголд албан ёсоор оруулж ирсэн 2 жилийн ой тохиож, Монголын Гольфийн Холбоотой хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.
Тэмцээн жил бүр Mt.Bogd Golf & Country Club дээр зохион байгуулагддаг бөгөөд тамирчдын бэлтгэл сургуулилт, холбооны гишүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн. Гольф сонирхогчид тэмцээнийг талбайн тусгайлан заасан үзэгчдийн хэсгээс үзэж сонирхох боломжтой. Эмэгтэйчүүдийн аварга 5-нд, эрэгтэйчүүдийн аварга 9-нд шалгарна.
Тэмцээн Монголын Гольфийн Холбооны чансаа тогтоох 1500 онооны тэмцээн бөгөөд эрэгтэйчүүдийн ангиллын эхний 2 байранд шалгарсан тамирчид Ази Номхон далайн Сонирхогчийн гольфийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцдог. Түүнчлэн улсын аварга болсон тоглогч спортын дэд мастерийн болзлыг хангадаг.
Бүх тамирчид, зочин тоглогчиддоо амжилт хүсье.

6 comments

  • gate.io

    May 30, 2023 at 6:29 am

    I may need your help. I tried many ways but couldn’t solve it, but after reading your article, I think you have a way to help me. I’m looking forward for your reply. Thanks.

  • zoritoler imol

    October 18, 2023 at 3:05 pm

    Howdy very nice site!! Guy .. Beautiful .. Superb .. I’ll bookmark your site and take the feeds also?KI am satisfied to seek out so many helpful information here in the put up, we’d like work out extra techniques in this regard, thanks for sharing. . . . . .

  • gralion torile

    November 11, 2023 at 11:03 pm

    You got a very fantastic website, Sword lily I found it through yahoo.

  • nimabi

    November 30, 2023 at 5:18 pm

    Thank you very much for sharing, I learned a lot from your article. Very cool. Thanks. nimabi

Leave a Reply

Your email address will not be published.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.