МэдээOrgil cup – 2017

July 17, 20174

2017 оны 7 дугаар сарын 29-ний Бямба гарагт Богд Уул гольфийн талбайд “Оргил Кап 2017”  тэмцээн 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 72 тамирчин оролцсон энэхүү тэмцээнд Монголын гольф сонирхогч нараас гадна, БНХАУ, БНСУ, Австрали, АНУ-ын тамирчид Хамгийн бага оноо буюу “Stroke Play” форматаар өрсөлдлөө. Медалистын төрөлд О. Оюунболд, БНСУ-ын иргэн Ким Жэ Со нар 75 оноогоор тэнцэж нэмэлт нүхэнд О. Оюунболд хожиж “Оргил Кап 2017” тэмцээний Аварга боллоо.

Хандикап буюу өөрийн тогтоогдсон түвшинөөс хамгийн сайн цохьсон ангилалд Б. Элбэгсайхан -6.2 оноогоор Тэргүүн байр, Ким Жэ Со -5.8 оноогоор Дэд байр, Ч. Гантөмөр -4.4 оноогоор Гутгаар байр эзлэв. Мөн эмэгтэйчүүдийн төрөлд Б. Батнаран 82 оноогоор тэргүүллээ. Тэмцээний явцад зохиосон Хамгийн хол буюу “The Longest Drive” ангилалд Ч. Гантөмөр 295 метр, нүхэнд хамгийн ойр буюу “Nearest to the Pin” ангилалд Б. Элбэгсайхан 1.84 метр үзүүлэлтээр тус тус шалгарлаа.

Монгол улсын сонирхогчийн гольфийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогддог “Оргил Кап” нь Монголын гольф сонирхогч нарын хүсэн хүлээдэг, нэр хүндтэй тэмцээн юм.

4 comments

Leave a Reply

Your email address will not be published.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.