
“ Range Rover cup 2016 “ гольфын тэмцээн
амжилттай болж өнгөрөв.
Монголын гольфын Холбооны ивээн тэтгэгч Вагнер Ази ХХК болон Range Rover ХХК хамтран 4 дэхь удаагаа “Range Rover cup 2016 “ цомын тэмцээнийг энэ 2016 оны 09 дүгээр сарын 03 -ны өдөр Скай Ресортын гольфын талбайд амжилттай зохион байгуулж, энэ оны аваргаа шалгаруулав. Тэмцээнд Монголын гольфын Холбооны гишүүд, Вагнер Ази ХХК болон Range Rover ХХК ажилтнууд, тус компаний үйлчлүүлэгч, зочид нийт 62 тамирчин оролцож, хурц өрсөлдөөнтөй болж өнгөрөв. Монголын гольфын Холбооны тэмцээний хуваарьт албан ёсоор ордог нэр хүнд бүхий энэхүү томоохон тэмцээнд энэ оны Монголын Улсын гольфын аварга О. Оюунболд 80 оноо цохиж, анх удаагаа түрүүлэв. Тэмцээний 2 дугаар байр их өрсөлдөөнтөй болов. Тэмцээнд ижил 81 оноо авсан тамирчин Д. Өлзийдэлгэр, өнгөрсөн оны тус тэмцээний аварга Г. Мөнгөншагай нар нэмэлт цохилт хийж, Д. Өлзийдэлгэр түрүүлж, 2-р байр эзэлж, Г. Мөнгөншагай 3-р байр эзлэв. Эмэгтэйчүүдийн энэ удаагийн аваргаар Б. Батнаран 85 оноогоор тэргүүлэв. Хандикапын төрөлд – 4,9 оноогоор Б. Баттөр түрүүлж, -3,6 оноогоор С. Мөнхжаргал 2-р байр эзлэв.
Тэмцээний нүхэнд хамгийн ойр цохих төрөлд Т. Бат-Эрдэнэ 3,80 метр, бөмбөгийг хамгийн хол цохих төрөлд Грег Фийлдс 258 метр тус тус цохиж түрүүлэв.
Тэмцээнийг Монголын гольфын Холбооны ивээн тэтгэгч Вагнер Ази ХХК болон Range Rover ХХК хамтран амжилттай зохион байгуулав.









