
“Juniors golf day-2016” өдөрлөг
Ирээдүйн гольф тоглогчидоо бэлтгэх зорилгоор МГХ-оос гольф тоглодог гишүүдийнхээ хүүхдүүдийг хамаруулсан “Juniors Golf Day” өдөрлөг 2 дахь жилдээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. Бидний залгамж халаа болсон хүүхэд залуучуудыг сургах нь энэ спортыг хөгжүүлэх, ОУ-ын тэмцээн уралдаан, олимпиод оролцох үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Өдөрлөгийг Б.Батнаран, Я.Баярхүү, Г.Мэндсайхан, Б.Мөнхбаатар нар санаачлан зохион байгуулалаа.
Тус өдөрлөг 2016 оны 9 дүгээр сарын 17 ны бямба гаригт Mt.Bogd гольф клубд боллоо. Өдөрлөгт 6-9 нас, 10-13 нас, 14-16 насны гэсэн ангиллаар хүүхдүүдээ ангиллаж, 6-9 насны ангиллалыг багш Б.Мөнхбаатар , 10-13 насны ангиллалыг Я.Баярхүү, 14-16 насны ангиллалыг багш Г.Мэндсайхан нар тус тус хариуцан гольфын талаар мэдээлэл, мэдлэг өгч, тэмцээн зохион байгуулав. Нийт МГХ-ийн гишүүдийн 57 хүүхэд бүртгүүлснээс 44 хүүхэд оролцож
6-9 насны хүүхдүүд дунд явуулсан патны тэмцээнд: 1-р байр М.Буяннэмэх, 2-р байр А.Өнө-Эрдэнэ, 6-9 насны АХА тэмцээнд 1-р байр Б.Нарансолонго 2-р байр Б.Ирмүүн
10-13 насны хүүхдүүд дунд явуулсан хол цохилтын тэмцээнд: 1-р байр М.Маралмаа 2-р байр Б.Эрдэнэчимэг, 10-13 насны АХА тэмцээнд 1-р байр М.Эрдэнэсайхан 2-р байр Б.Эрдэнэчимэг
14-16 насны хүүхдүүд дунд явуулсан нэг нүхний тэмцээнд: 1-р байр Т.Орхон 2-р байр Ө.Төгөлдөр нар шалгарч медаль мөнгөн шагналаар тус тус шагнагдав.
Өдөрлөгт хүүхдүүд болон эцэг эхчүүд маш идэвхитэй оролцлоо. МГХ-оос тус өдөрлөгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.








