МэдээХакухо кап – 2017

2017-07-170

Монгол, Япон 2 орны гольф сонирхогчдын дунд “Хакухо Кап 2017” гольфын анхдугаар тэмцээн амжилттай боллоо. Япон улсад зохиогддог “Хакүхо кап” хүүхдийн сүмо бөхийн тэмцээнийг “Хакүхо кап” гольфын тэмцээн болгон өргөжүүлж, тэмцээний Хүндэт Зочноор Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал уригдан оролцлоо.

Хандикапын төрөлөөр зохиогдсон энэхүү тэмцээнд Япон улсын 31, Монгол улсын 42 гольфчид оролцсоноос:
– Д. Намжилдорж -5,6 оноогоор эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр,
– А. Тамир -5.4 оноогоор эрэгтэйчүүдийн төрөлд 2-р байр,
– Д. Ичинноров эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж,
– Хамгийн хол буюу “The longest drive” төрөлд Масааки Ёошихара,
– Нүхэнд хамгийн ойр цохисон буюу “Nearest to the pin” төрөлд Н. Жаргалсайхан 1,9 метр үзүүлэлтээр шалгарав

Leave a Reply

Your email address will not be published.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

https://mga.mn/wp-content/uploads/2025/09/randaLogoDark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/WAGR-dark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/IGF_official_logo.svg-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/logo.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/lexus-logo-png_seeklogo-83673.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/327043706_5878420618871202_9046690168835276921_n-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/e270acf3-e59e-40c4-abce-a8c384c9303c_AeroMongoliaLogo-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.