МэдээJunior Golf Day 2016

2016-10-170

“Juniors golf day-2016” өдөрлөг

Ирээдүйн гольф тоглогчидоо бэлтгэх зорилгоор МГХ-оос гольф тоглодог гишүүдийнхээ хүүхдүүдийг хамаруулсан “Juniors Golf Day” өдөрлөг  2 дахь жилдээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. Бидний залгамж халаа болсон хүүхэд залуучуудыг сургах нь энэ спортыг хөгжүүлэх, ОУ-ын тэмцээн уралдаан, олимпиод оролцох үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Өдөрлөгийг Б.Батнаран, Я.Баярхүү, Г.Мэндсайхан, Б.Мөнхбаатар нар санаачлан зохион байгуулалаа.

Тус өдөрлөг 2016 оны 9 дүгээр сарын 17 ны бямба гаригт Mt.Bogd гольф клубд боллоо. Өдөрлөгт 6-9 нас, 10-13 нас, 14-16 насны гэсэн ангиллаар хүүхдүүдээ ангиллаж, 6-9 насны ангиллалыг багш Б.Мөнхбаатар , 10-13 насны ангиллалыг Я.Баярхүү, 14-16 насны ангиллалыг багш Г.Мэндсайхан нар тус тус хариуцан гольфын талаар мэдээлэл, мэдлэг өгч, тэмцээн зохион байгуулав. Нийт МГХ-ийн гишүүдийн 57 хүүхэд бүртгүүлснээс  44 хүүхэд оролцож

6-9 насны хүүхдүүд  дунд  явуулсан патны тэмцээнд: 1-р байр М.Буяннэмэх, 2-р байр А.Өнө-Эрдэнэ, 6-9 насны АХА тэмцээнд  1-р байр Б.Нарансолонго 2-р байр Б.Ирмүүн

10-13 насны хүүхдүүд  дунд явуулсан хол цохилтын тэмцээнд: 1-р байр М.Маралмаа  2-р байр Б.Эрдэнэчимэг, 10-13 насны АХА тэмцээнд  1-р байр  М.Эрдэнэсайхан  2-р байр Б.Эрдэнэчимэг

14-16 насны хүүхдүүд дунд явуулсан нэг нүхний тэмцээнд: 1-р байр Т.Орхон  2-р байр Ө.Төгөлдөр нар  шалгарч медаль мөнгөн шагналаар тус тус шагнагдав.

Өдөрлөгт хүүхдүүд  болон эцэг эхчүүд маш идэвхитэй оролцлоо. МГХ-оос тус өдөрлөгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

Leave a Reply

Your email address will not be published.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

https://mga.mn/wp-content/uploads/2025/09/randaLogoDark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/WAGR-dark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/IGF_official_logo.svg-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/logo.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/lexus-logo-png_seeklogo-83673.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/327043706_5878420618871202_9046690168835276921_n-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/e270acf3-e59e-40c4-abce-a8c384c9303c_AeroMongoliaLogo-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.